Улсын төсвөөс 6.9 тэрбум төгрөгийн дэмжлэг авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-12-04 10:23:55

Өчигдөр аймгийн ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдаан болж, аймгийн ирэх оны төсвийг баталлаа. 2016 онд Дундговь аймаг 39 тэрбум 172 сая төгрөг зарцуулахаар болов.

Ирэх оны төсвийг санхүүжүүлэхэд  татварын болон татварын бус орлогоор 4 тэрбум 610 сая төгрөг төвлөрүүлж, Улсын төсвөөс 6 тэрбум 962 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авна. Мөн Улсын төсвөөс тусгай зориулалтын шилжүүлгээр 22 тэрбум 198 сая, сумын төсвөөс 1 тэрбум 470 сая төгрөг тус тус төвлөрч, үүн дээр төсвийн урьд оны үлдэгдэл 500 сая төгрөг нэмэгдсэнээр  2016 оны төсөв бүрдэх юм. Ирэх онд аймгийн ИТХ-ын дарга 348 сая 812 мянга, аймгийн Засаг дарга 11 тэрбум 52 сая төгрөгийн төсөв зарцуулна.

Мөн аймгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтыг 500 сая төгрөгөөр баталж, аймгийн Орон нутгийн  хөгжлийн сангаас сумын орон нутгийн хөгжлийн санд 2 тэрбум 911 сая төгрөг шилжүүлэхээр болов.

Дундговь Т. Отгонтуяа

相关新闻