Цалинтай ээж хөтөлбөрт 6839 иргэн хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд Цалинтай ээж хөтөлбөрт 6839 иргэн хамрагдаж байна. Аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас энэ сарын тэтгэвэр, тэтгэмжийн санхүүжилтийг олгосон байна.
Тус аймгийн хэмжээнд сар бүр 2821 тэтгэвэр авагч иргэнд 425,2 сая төгрөг, цалинтай ээж хөтөлбөрийн 6839 иргэнд 354 сая төгрөг, 1401 жирэмсэн нярай эхэд 51,5 сая байнгын асаргаа шаардлагатай ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хүүхэд 3185 иргэнд 217,3 сая төгрөгийг олгодог ажээ. Тэтгэвэр, тэтгэмж олголт өнөөдрөөс эхэлж байгаа гэдгийг Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Халамжийн сангийн мэргэжилтэн Б.Батболд мэдээллээ.

Б.Гантуяа