Татварын орлогын төлөвлөгөө 101.4 хувиар биелжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-06-15 14:35:35
Дорноговь /МОНЦАМЭ/.Энэ оны тавдугаар сарын байдлаар Дорноговь аймаг орон нутгийнхаа төсөвт 11 тэрбум 464.1 сая төгрөгийн орлого төвлөрүүлжээ.
Төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 101.4 хувьд хүрсэн талаар аймгийн Статистикийн хэлтсийн мэдээлэлд дурдсан байна. Татварын орлогыг өмнөх оны мөн үеийн төсвийн орлогын дүнтэй харьцуулахад 43.3 хувиар өссөн аж.
Орлогын 72.0 хувийг татварын, 28.0 хувийг татварын бус орлого бүрдүүлсэн аж. Татварын орлого  бүрдүүлэхэд  тус аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд ажилчдынхаа нйгмийн даатгал болон хуулиар хүлээсэн бусад татвараа цаг хугацаанд нь төлдөг болсон төдийгүй Нэмэгдсэн өртгийн албан татварын шинэчилсэн хуулийг орон нутагт хэрэгжүүлэхэд ахиц дэвшил гарсан зэрэг тодорхой үзүүлэлтээр дүгнэж буй.
Х.Эрдэнэбулган
相关新闻