Оны эхний таван сард нийт 131 мянга гаруй мал хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-06-15 16:36:20
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн хэмжээнд эхний таван сард нийт 131,156 мал хорогдсоноос 13156 нь төлийн хорогдол байгаа ажээ. Үүнийг төрлөөр нь авч үзвэл 213 унага, 382 тугал, 112 ботго, 4198 хурга, 8251 ишиг хорогджээ.

Харин том малын зүй бус хорогдлыг төрлөөр авч үзвэл адуу 1099, үхэр 1888, тэмээ 163, хонь 28445, ямаа 86453 байгаа ба нийт хорогдлын 24.1 хувийг хонь, 73.2 хувийг ямаа эзэлж байна.  Том малын зүй бус хорогдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24.3 дахин их байна хэмээн тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээлсэн юм. 
Түүнчлэн аймгийн дүнгээр төллөх насны хээлтэгчийн 52.5 хувь болох 794.4 мянган толгой хээлтэгч мал төллөж, 781.5 мянган төл 98.3 хувиар бойжиж байна. Он гарсаар Тонхил, Цогт сумдад хамгийн их буюу 100 гаруй мянган төл бойжиж байгаа ба хамгийн бага нь Баян-Уул сумд 4608 төл бойжиж байгаа гэнэ. 
Э.Нарангэрэл
 
相关新闻