ЭЕШ маргааш орон даяар эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2018 оны Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ маргааш Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлнэ.
Энэ онд нийт 43.846 шалгуулагч ЭЕШ-д бүртгүүлснээс 87 хувь нь буюу 37.950 нь энэ жилийн төгсөгч, 5.896 нь өмнөх оны төгсөгч байгаа юм.
Их, дээд сургуульд суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу Монгол хэл бичгийн шалгалтад заавал хамрагдах ёстой. Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах бичиг баримт бүрдүүлнэ.

- Бүртгэлийн хуудас, энэ онд ЕБС төгсөж буй шалгуулагч нь бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сургуулийн захирлаараа гарын үсэг зуруулж, тамга даруулж баталгаажуулна. 2018 оноос өмнөх оны шалгуулагчийн бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан тул шууд хэвлэн авна.
- Суудлын хуваарь
- Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг бүрдүүлэн ирнэ.
Ж.Болор