Булган суманд ажилгүйдлийн түвшин аймгийн дунджаас доогуур байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган суманд хөдөлмөрийн насны 6691 иргэн ажиллаж амьдардаг. 2017 оны эцсийн байдлаар ажилгүйдлийн түвшин 9 хувьтай байна гэж тус сумын Засаг даргын Тамгын газар мэдээллээ. Энэ нь аймгийн түвшнээс 1,7 хувиар доогуур байгаа үзүүлэлт аж. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр тус аймгийн ажилгүйдлийн түвшин 10,7 хувь байна.
Орон нутгийн түвшинд жил бүр тодорхой тооны ажлын байруудыг бий болгон улмаар ажилгүйдлийн түвшинг бууруулах зорилгоор ажил олгогчийн захиалгыг авч хөдөлмөрийн насны ажилгүй бүртгэлтэй иргэдийг зуучлах, ажлын байруудыг бүртгэх, хөнгөлттэй зээл, тусламжинд хамруулах зэрэг арга хэмжээнүүдийг авч ажиллан 2017 онд Булган суманд 375 ажлын байр, үүнээс байнгын 120, улирлын 182, түр 73 ажлын байр бий болсон байна.
-2018 оны хагас жилийн байдлаар 121 ажлын байр, үүнээс байнгын ажлын байр 60, улирлын ажлын байр 38, түр ажлын байр 101 тус тус бий болгосон. Өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад өссөн дүнтэй байгаа нь аймаг байгуулагдсаны 80 жилийн ой угтсан бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаатай салшгүй холбоотой гэж сумын Засаг дарга Д.Наранбаяр ярилаа.
Мөн орон нутгийн онцлогт тохируулан нийтийг хамарсан ажлын “Наадам 2018, “Шороо 2018, "Ногоон төгөл 2018”, “Явган хүний зам засвар 2018” зэрэг төслийг боловсруулан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт уламжлан шийдвэрлүүлж, 90 иргэнийг түр ажлын байраар хангах ажлаа эхлүүлээд байна.

М.Батжаргал