“Хулгайчгүй Монгол” сэдэвт уралдааны хугацаа өнөөдөр дуусна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММонголын Залуучуудын холбоо “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөний хүрээнд Монголын сурагчдын холбоотой хамтран X-XII ангийн сурагчдын дунд “Хулгайчгүй Монгол” сэдэвт эссэ бичлэг болон гар зургийн уралдааныг зарлаад байна.
Тус уралдаан нь 2 үе шаттай бөгөөд эхний шатанд нийт бүтээлээс 20 сурагчийн бүтээлийг шалгаруулан хоёрдугаар шатанд оролцуулна. Эссэг шалгаруулахдаа МЗХ-ны Удирдлага хамтын ажиллагааны газар, Монголын сурагчдын холбооноос бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн 0-10 оноогоор дүгнэх аж.
Тус уралдаанд ахлах ангийн сурагчид идэвхтэй оролцож байгаа бөгөөд одоогоор сурагчдын 70 гаруй бүтээл ирсэн байна. “Хулгайчгүй Монгол” сэдэвт эссэ бичлэг болон гар зургийн уралдаанд бүтээлээ ирүүлэх сурагчдын материалыг өнөөдрийг дуустал хүлээн авах юм. Шалгаруулалт энэ сарын 9-нд болох аж.
Б.Туул