Хөтөлд 20.00 цагийн байдлаар сонгуулийн ирц 40 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-06-24 21:49:17
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Аймаг, сумын ИТХ-ын нөхөн, дахин сонгуулийн санал хураалт өнөөдөр Сэлэнгэ аймгийн Хөтөл хот буюу Сайхан суманд өглөөний 07.00 цагт эхэлсэн бөгөөд оройн 20.00 цагийн байдлаар сонгогчийн ирц 40 хувьтай байна.
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын тухайд Хөтөл 1-р баг, Гавшгай 2-р багт нөхөн сонгууль явагдаж байгаа. Энэ хоёр багт МАН, АН, болон бие даагч зургаан хүн нэр дэвшиж байна. Хөтөл 1-р багт 1960 хүн, Гавшгай 2-р багт 2890 хүн сонгогчийн нэрсийн жагсаалтанд нэр нь бүртгэгдсэн учраас гурван сонгуулийн байр албан ёсоор иргэдийнхээ саналыг хүлэн авч байгаа юм байна. Тус сумын хувьд оройн 20 цагийн байдлаар нийт санал өгөх иргэдийн ердөө 40 хувь нь саналаа өгөөд байгаа мэдээтэй байна. Тодруулбал гэр хорооллын иргэд санал өгөхдөө нэлээд хойрго байгаа гэнэ. Иймээс иргэдийг идэвхжүүлэх үүднээс цахим болон цагаан хоолойгоор уриалан саналаа өгөхийг хүссэн үйл ажиллагааг явуулж байгаа гэлээ. Хөтөл дахь “Цемент шохой” үйлдвэрийн ажил 20.00 цагт тардаг аж. Иймээс үйлдвэрийн ажил тарсны дараа сонгогчдын ирц сайжрах төлөвтэй байгаа гэнэ. 
Энэ удаагийн нөхөн болон дахин сонгууль 11 аймгийн 29 сумын 43 хэсэгт болж байгаа аж.
Ч.Отгонцэцэг
相关新闻