АНУ, Монголын цагдаа нар гэмт хэрэг илрүүлж буй тулаант, адал явдалт кино нээлтээ хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын уран бүтээлчдийн хамтарсан “The Mongolian Connection” уран сайхны кино ирэх 10 дугаар сарын 05-нд Монгол, Казахстанд зэрэг нээлтээ хийнэ.
АНУ, Монгол, Казахстан, Турк, Герман, Англи, Австрали, Канад зэрэг улсын уран бүтээлчид оролцсон тус киноны гол дүрд “IFI” продакшны ерөнхий продюссер, жүжигчин Б.Амарсайхан, киноны гол дүрд монголын талаас жүжигчин Т.Бархүү, “Хадаг”, “Хөөрхөн шулам” зэрэг киноны гол дүр, Азийн шилдэг жүжигчин Б.Цэцэг, БНСУ-ын Урлагийн их сургуулийн төгсөгч, “Амьдралоги” уран сайхны киноны гол дүр Б.Янжиндулам нар бүтээх юм.
Кино зураг авалт 4 дүгээр сард эхэлсэн бөгөөд Монголд 80 хувь, АНУ-д 15 хувийн зураг авалт хийжээ. “Nomadia Pictures”, “Orange Entertainment” продакшн хамтран продюссерлэсэн тус киноны тулааны урлагийн найруулагчаар Loyd Bateman ажилласан байна. АНУ, Монголын цагдаа нар хамтран гэмт хэрэг илрүүлж буй талаар өгүүлэх тулаант, адал явдалт киног олон улсын А зэрэглэлийн фестиваль болон АНУ, Ази, Европын зах зээлд гаргахаар төлөвлөжээ.

Ж.Болор