Нутгийн баруун хагаст хүйтний эрч суларна
МОНГОЛЫН МЭДЭЭЭнэ сарын 8-нд зарим газраар, 9,10-нд нутгийн зүүн хэсгээр, 11-нд нутгийн хойд хэсгээр цас орно.
Салхи 8-нд говь талын нутгаар, 11-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч суларна.