Ахлах ангийн сурагчдын дунд уран уншлагын уралдаан болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн Төв номын сангаас санаачилан Даланзадгад хотын ахлах ангийн сурагчдын дунд тус уралдааныг зохион байгууллаа.
Эх хэлнийхээ үгийн сангийн яруу сайхантай танилцан богино өгүүллэгийг уран тод уншиж сурах, арга барилыг төлөвшүүлэх, оюуны боловсрол олгох, авьяасыг нээн хөгжүүлэх, номтой нөхөрлүүлэх зорилгоор уг уралдааныг зохион явуулсан байна. Уралдааны тэргүүн байранд 2-р сургуулийн 11б ангийн сурагч Хүүбаатарын Бямбацогт, дэд байранд 3-р сургуулийн 12а ангийн сурагч О.Хоролсүрэн, гутгаар байранд 2-р сургуулийн 10а ангийн сурагч Сайнжаргал нар тус тус тодорсон юм. “Утга уянга” уран уншлагын уралдааныг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулна гэлээ.
Өмнөговь аймаг С.Сумьяа