“Даян дээрхийн цом”-д Бүрэнтогтох сумын харваачид дахин тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ “Даян дээрхийн цом” үндэсний шагайн харвааны тойром наадмыг Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэх "Мон 9183" төслийн санаачлагаар хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уялган голын хөвөөнд болсон уг тэмцээнд Бүрэнтогтох сумын харваачид хоёрдахь удаагаа тэргүүлж шилжин явах цомын эзэд боллоо.
Тус наадмыг нь өнгөрсөн жилээс уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд Цагаан-Үүр сум болон Уялган голын иргэдийн аж, амьдралыг дээшлүүлэх, гадна дотны жуулчид сонирхдог эвент арга хэмжээ болгох зорилготой юм. Энэ удаагийн тэмцээнд Булган, Хөвсгөл, Орхон, Улаанбаатар хотын 12 багийн 90 гаруй харваач оролцож цэц мэргэнээ сорьсноос Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Б.Сүхбаяр ахлагчтай Ихэр хайрхан баг түрүүлж 900 мянган төгрөг шилжин явах цом, Улаанбаатар хотын харъяат Монгол Улсын мэргэн Ч.Ирээдүй ахлагчтай Жаргалант баг дэд байр, Орхон аймгийн харъяат Монгол Улсын үлэмж дархан мэргэн н.Түвшинжаргал ахлагчтай баг гуравдугаар байр эзэллээ. Харин хувийн цуваа харваанд Монгол Улсын мэргэн Б.Мөнхнасан тэргүүллээ.
Шагайн тойром наадам бусад аймгуудад уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн бөгөөд харин Хөвсгөл аймагт өнгөрсөн жилээс эхлэн зохион байгуулагдаж цаашид аялал жуулчлалын эвент арга хэмжээ болгохыг зорьж байгаа ажээ. Шагайн харвааны наадмын үеэр Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төслөөс бага хүүтэй зээл авч, сүү цагаан идээ, гар урлалын бүтээгдэхүүн хийж, амьдрал ахуйгаа дээшлүүлж байгаа нутгийн иргэдийн үзэсгэлэн худалдаа гаргасан байлаа.

Б.Гантуяа