Хүүхдийн урлан бүтээх төвийг хувьчлахыг эсэргүүцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-12-07 17:52:45

НИТХ-ын хуралдаанаар Хүүхдийн урлан бүтээх төв, Хүүхдийн ордон тэргүүтэй 19 барилгыг 2016 оны өмч хувьчлалд хамруулж, нээлттэй дуудлага худалдагаар зарах шийдвэр гаргасан.

Тэгвэл эл шийдвэрийг эсэргүүцэн  Хүүхдийн урлан бүтээх төвийн гадна  зарим эцэг, эхийн төлөөлөл, сурагчид тайван жагсав.

 Монголд үнэ төлбөргүй үйл ажиллагаа явуулж, хүүхдийн авьяас билгийг хөгжүүлж, соён гэгээрүүлдэг цорын ганц байгууллагыг татан буулгаж хувьчлах шийдвэр гаргасныг эсэргүүцэж буйгаа тэд илэрхийлэв.  Мөн хүүхдийн өмчид халдахаа зогсоохыг нийслэлийн удирдлагуудаас хүслээ.

НИТХ-ын хуралдааны шийдвэрээ эргэн харж, цуцлах хүртэл  жагсаж, үе шаттайгаар хөдөлгөөнөө үргэлжлүүлэхээ мэдэгдэв.

 Б.Заяа

相关新闻