"Шийдэл-Нүүдэл-2015" -ын ялагчид тодров
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВӨнгөрөгч амралтын өдөр "Дүнжингарав"танхимд "Шийдэл-Нүүдэл-2015" шатрын тэмцээний ялагчид тодров.
15 сумын 100 гаруй тамирчин цомын төлөө өрсөлдөхөд насанд хүрэгчдийн төрөлд Аргалант сумын Г.Харуулбаатар,Баянчандмань сумын Г.Тэмүүлэн,Жаргалант сумын Ч. Батбаатар, Батсүмбэр сумын Д.Баасанжаргал, өсвөр үед Г.Бат-Эрдэнэ, Р.Халиун-Эрдэнэ, Э.Идэрмэнх нар тус бүр эхний байрт оржээ.
"Шийдэл-Нүүдэл-2015" шатрын тэмцээн Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн хүрээнд болсон аж.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг