Дэмчог-Ядамын авшиг хүртээх шашны арга хэмжээнд 120 гаруй лам хувраг ном айлдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 55 дугаар тогтоолоор бурхны шашны нэрт зүтгэлтэн Жадо ринбочэ багшийн Дэмчог-Ядамын их авшиг хүртээх шашин номын арга хэмжээ анх удаа тус аймгийн Тайшир сум, Гэгээн нуурынд хөвөөнд орших Наро Банчэн хутагт, Дилов хутагтын түүхт газарт болж байна.
Энэхүү арга хэмжээ нь долоодугаар сарын 29-ний өдрөөс наймдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд нийт 120 гаруй лам хуврагууд эхний өдрүүдэд Богд Зонховын “Мөрийн гурван эрхэм” номыг тайлбарлан айлдаж буй бол маргааш гол зан үйл болох Дэмчог-Ядамын их авшиг хүртээх гол номлолыг айлдах юм.

Мөн үеэр сүсэгтэн олонд амьдрал, үйлийн үрийн мөн чанар, ёс суртахуунтай, бусдын энэрч хайрлах их нигүүлсэнгүй сэтгэлтэй болох цаашлаад төгс гэгээрэлд хүрэх зайлшгүй шаардлагатай хоосон чанарын ойлголтыг өгөх ач холбогдолтой ёслолыг үйлдэх ажээ.
Э.Нарангэрэл