“Номоо солилцъё” өдөрлөгт оролцогчид эрдэмтдийн бүтээлийг унших сонирхолтой байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Соёл урлагийн газар, Улаанбаатар хотын төв номын сан хамтран “Номоо солилцьё” өдөрлөгийг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.
Тус өдөрлөг нь сар бүрийн эхний долоо хоногийн бямба гарагт болдог бөгөөд энэ удаа 8 дахь удаагаа иргэд, байгууллагууд номоо солилцож буй юм.
Ном нь уншиж дуусаад гэрийнхээ хойморт тахидаг бурхан шүтээн бус хойч үеэ сурган хүмүүжүүлдэг хэрэглээний зүйл мөн гэсэн эртний мэргэдийн үг бий. Тэгвэл нийслэлийн харьяа 90 орчим байгууллага, нэг сая 300 мянган иргэнд номоо харилцан солилцох хэрэгцээ, хүсэл сонирхол байдаг. Иймээс иргэд өөрсдийн хуучин номоо харилцан солилцох, арилжих, харин номын сан фондоо аривжуулах зэрэг давуу талтай гэнэ.
Энэ удаагийн өдөрлөгөөр нийт 200 гаруй иргэн, төрийн бус байгууллага номоо солилцсон юм. Мөн өдөрлөгийн үеэр БНСУ-ын Намянжү хотын номын сангаас 500 гаруй номыг Улаанбаатар хотын номын санд бэлэглэлээ.

“Энэхүү өдөрлөг нь хөдөө, орон нутагт үлгэр дууриалал болон хэрэгжиж байна. Тухайлбал, Багануур дүүрэг, Багахангай, Дорнод, Увс зэрэг аймагт зохиогдсон” хэмээн Улаанбаатар хотын төв номын сангийн Уншлага үйлчилгээний тасгийн эрхлэгч В.Түвшинтогтох тодотгов.

Мөн өдөрлөгт оролцож буй БЗД-ийн 16 дугаар хорооны иргэн Б. Амарбаясгалан, “Номыг гэртээ хадгалаад байхаас илүү номоо эдийн засгийн хийгээд өөр номоор сольж эргэлтэд оруулахыг илүүд үздэг. Өөрийнхөө уншсан номыг уншаагүй номоор солих нь ач холбогдолтой зүйл. Би 20 номтой ирлээ. Одоогоор таван ном солиод байна. Өдөрлөгийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр зар сурталчилгаа явуулан иргэдийг идэвхтэй оролцуулах талаас нь анхаарах хэрэгтэй болов уу” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Сүхбаатар дүүргийн тавдугаар хорооны оршин суугч О.Лхагвадорж, “Нийтэд дэлгэрсэн болон уран зохиол, сурах бичгийн ном нэлээд байна. Шинжлэх ухааны болон судалгааны чиглэлийн ном ховор харагдана. Цаашдаа номыг төрөлжүүлэн ангилж илүү өргөн хүрээг хамруулахын тулд олон нийтэд зарлан, шинжлэх ухааны эрдэмтэд болон салбар бүрийн төлөөлөл, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй номын сангуудыг урьж оролцуулан, номыг нь сурталчлан таниулах, бусдад хуваалцах зэргээр хүрээг нь тэлэх хэрэгтэй. Миний хувьд сэтгэл зүйн чиглэлийн болон гадаадын шинэ ямар номнууд байна вэ хэмээн сонирхон ирсэн. Хараахан тийм ном харагдахгүй байна. “Жүжгийн зохиолын эмхэтгэл” гэсэн номыг өөрийн гаргасан “Нууц амьдралын философи” гэсэн номоор солилоо” гэв.

Ирээдүй цогцолбор Нэгдүгээр ахлах сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Хонгорзул, “Би дээр үеийн гурван номтой ирсэн. Нэг нь хувьсгалын үеийнх, нөгөө хоёр нь Ш.Нацагдоржийн зохиол. “Кандид ба өөдрөг үзэл” гэсэн номыг нэг номоороо солилоо. Өөрийнхөө уншсан номыг уншихыг хүсч буй номоороо сольж чадлаа” гэсэн юм.

У.Түвшинбаяр