Ойрын өдрүүдэд Говь-Алтайн нутгаар дуу цахилгаантай бороо орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-08-09 15:48:06
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн нутгаар маргаашнаас буюу 10-ны өдрөөс түр зуурын дуу цахилгаантай бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ хэмээн тус аймгийн Ус цаг, орчны шинжилгээний төвөөс ард иргэдэд урьдчилан мэдээлэв.
Түүнчлэн энэ сарын дунд хүртэлх ихэнх хугацаанд Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 31-36 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байх төлөвтэй гэнэ.

Э.Нарангэрэл
相关新闻