Өргөдөл, гомдлыг цахим хэлбэрээр авна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМИргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар төрийн байгууллага, албан тушаалтанд хандсан өргөдөл, гомдлыг цахим хэлбэрээр иргэдээс хүлээн авдаг боллоо.
Тухайн иргэн цахимаар өргөдөл, гомдол гаргахдаа овог, нэр, оршин суугаа газрын хаяг, буцах цахим шуудангийн хаяг, утасны дугаар, огноо зэргийг тодорхой бичих, дурдсан асуудал болон бусад хавсаргасан баримт бичгийг үнэн зөв явуулах шалгуур үзүүлэлтийг хангасан байх шаардлагатай аж.
Өргөдөл, гомдлыг ийн цахим хэлбэрээр авснаар иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэхээс гадна цаг зав, зардал хэмнэнэ хэмээн албаныхан хэллээ.Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын /www.immigration.gov.mn/ вэб сайтын өргөдөл, гомдол гаргах гэсэн баннер дээр дарж нэвтрэх юм байна.