Ардчиллын он жилүүдийн бүтээн байгуулалтыг гэрэл зургаар хүүрнэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-08 17:38:40

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй "Ардчилсан хувьсгал-25 бүтээн байгуулалт" гэрэл зургийн үзэсгэлэн Төрийн ордны "Баганат" танхимд өнөөдөр нээлтээ хийлээ.

Уг үзэсгэлэнгээр Ардчилсан хувьсгалаас хойшхи Монгол оронд өрнөсөн бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлт болоод Ардчилсан засаглалын үед хийж бүтээсэн, өнгө төрхөө өөрчилсөн, ажлуудыг өмнөхтэй нь харьцуулсан байдлаар дэлгэн харуулсан байна.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр үзэсгэлэнгийн тухайд, “Энэ 25 жилийн хугацаанд Монгол Улсын өөрчлөлтийг гэрэл зургаар харьцуулж харуулахыг оролдсон. Өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажил нэлээд их. 2012-2015 оны хугацаанд Чингис бондын хөрөнгөөр маш олон бүтээн байгуулалт явагдсан нь энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнгийн дийлэнх хэсгийг эзэлж байна. Тухайлбал гудамж төслийг хүн бүр мэднэ, найман хувийн зээлийн  хүрээнд олон хороолол боссон. Мөн ТҮЦ машиныг нэвтрүүлж, 46 үйлчилгээг энэ машинаас авдаг болсон. 2566 км зам тавьсан нь өмнөх 15 жилийн хугацаанд тавьсан замаас гурав дахин илүү байгаа юм” гэлээ.

 

Б.Туул

 

相关新闻