Элчин сайд С.Сүхболд Солонгос-Монголын парламентын бүлгийн даргатай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-08-15 09:38:23

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд Үндэсний Ассамблейн гишүүн, Солонгос-Монголын парламентын бүлгийн дарга Жин Сон Жүнтэй энэ сарын 11-нд уулзав.

 

Уулзалтын үеэр Элчин сайд С.Сүхболд хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, эрүүл мэндийн визийн нөхцөлөөс чөлөөлөх эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

 

Парламентын бүлгийн дарга Жин Сон Жүн дээр дурдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарч буйгаа дурдаад, цаашид бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн хүрээнд зохион байгуулж буй ажлууд болоод БНСУ-ын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд хэрэгжиж буй “10 аймгийн дулааны станц”-ын төслийн явцаар санал солилцож, тодорхой ахиц гаргахад холбогдох байгууллагатай нягт хамтарч ажиллахаар санал нэгдэв гэж тус улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.


相关新闻