Багшлах эрхийн шалгалтад 88 төгсөгч шалгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Өнгөрсөн баасан гарагт улс даяар явагдсан сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын сургалтын байгууллагад эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалтыг Говь-Алтай аймагт Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институт Говь-Алтай аймгийн Боловсрол соёл урлагийн газар хамтран зохион байгуулж, 88 шалгуулагч анхан шатны буюу тестийн шалгалтад оржээ.
Шалгалтад нийт 102 шалгуулагч бүртгүүлсэнээс 88 нь онлайн тестийн шалгалтдаа орж, үүнээс 52 нь тэнцэн дараагийн шат буюу эсээ бичих шалгалтад хамрагдсан байна.
“Шалгалтын явцад хүндрэл бэрхшээл гараагүй. БМДИ-ээс хянагчаар тус иститутын мэргэжилтэн Б.Лхагвабаяр ажилласнаар шалгуулагчдад шалгалтын мэдээлэл зөвлөмжийг өгч, явцад хяналт тавьж, асуудал, зөрчилгүй шуурхай явагдлаа” хэмээн шалгалтын салбар комиссын ахлагч, Говь-Алтай аймгийн БСУГ-ын МХУЗ-ын боловсрол хариуцсан мэргэжилтэн С.Мөнхзаяа мэдээлэв.
Э.Нарангэрэл