Улаанбаатарт инфляци өмнөх оноос 8.8 хувиар өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-08-15 14:40:28
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Инфляцийн түвшин Монголбанкнаас зарласан зорилтот түвшинд байгаа ч цаашид өргөн хэрэглээний барааны үнэ өсч  хөөрөгдөх вий гэсэн болгоомжлол нийгэмд үүссэн. Тэгвэл долдугаар сард инфляци өмнөх сараас 0,5 хувиар, өмнөх оны эцсээс 5.5 хувиар, 2017 оны мөн үеэс 7.7 хувиар өссөн  үзүүлэлт гарлаа хэмээн Үндэсний статитстикийн хорооноос мэдээллээ.

Инфляци долдугаар сард өмнөх оны мөн үеэс 7.7 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, ус, төмс, хүнсний ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүн, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 6.4 хувиар өссөн голлон нөлөөлжээ. Үүнээс хамгийн их өсөлт үзүүлсэн нь орон сууц, ус цахилгаан, хийн болон бусад түлшний үнэ 14.9 хувиар, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 11.7 хувиар өссөн инфляцийг өсөхөд гол нөлөө үзүүлжээ.

Долдугаар сард инфляци Орхон, Дархан-Уул, Говь-Алтай аймгуудад 0,1-0,5 хувиар буурсан бол бусад аймагт 0.1-1.1  хувиар өссөн байна. Харин өнгөрсөн оны мөн үед Улаанбаатар хотод инфляци 0.1-0.3 хувиар буурч байсан бол энэ жилийн долдугаар сард  өмнөх сараас 0.7 хувиар, өмнөх оны мөн үеэс 8.8 хувийн өсөлт үзүүлжээ.

Улаанбаатар хотод инфляци өмнөх оны мөн үеэс 8.8 хувиар өсөхөд тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 6.1 хувиар, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 12.0 хувиар, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 21.8 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
 
Б.Заяа
相关新闻