Нийт нутгаар газрын гарц хэвийн байна гэж дүгнэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-08-20 22:42:14
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн нутгаар өнгөрсөн сард олон жилийн дундажаас ахиу хур тунадас унаж, намрын эхэн сард газрын гарц хэвийн сайн боллоо гэж аймгийн Онцгой комисс мэдээллээ.
Бэлчээрийн ургамлын ургацыг сумын төвийн ойролцоох нутагт тогтоож үзсэн байна. Баян-Агт суманд 10,6, Хутаг-Өндөр, Бугат, Хангал, Хишиг-Өндөр суманд 5,2-7,4, Тэшиг, Сэлэнгэ, Булган, Бүрэгхангай, Сайхан, Дашинчилэн, Орхон суманд 2,0-3,8, өмнө зүгийн буюу өнгөрсөн жилүүдэд гантай байсан Рашаант, Баяннуур, Могод, Гурванбулаг суманд 1,3-1,8 центнер ургацтай байгаа талаар мэргэжлийн байгууллага үнэлсэн аж.
Энэ жилийн зуншлага сайн, малын тарга хүч урд жилүүдтэй харьцуулахад чамбай байгаа учир өөр аймаг, сумын нутагт мал өвөлжүүлэхгүй байх бодлого барих нь зүйтэй гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар үзэж байна.
М.Батжаргал

相关新闻