Олон улсын стандартыг хэрэгжүүлэх ажлыг 2016 онд үргэлжлүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймаг Төрийн ажил үйлчилгээнд чанарыг эрхэмлэх, иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газарт чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 олон улсын стандартыг хэрэгжүүлэх ажлыг 2016 онд үргэлжлүүлнэ.
Сэлэнгэ аймаг 2016 онд Засаглалын бодлогын хүрээнд Нутгийн захиргаандаа Төрийн байгууллагуудаас үзүүлж буй үйлчилгээний чанар үр дүнг тооцож, төрийн албан хаагчдын үйл ажиллагааг иргэд олон нийтээр үнэлүүлэх, тэдэнд мэргэшил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор уламжлалт аймгийн Засаг даргын нэрэмжит үзлэг, зөвлөн туслах ажлыг зарим байгууллагуудад явуулах, төрийн үйлчилгээг нэг дороос газар дээр нь хүргэх боломжийг бүрдүүлдэг “Ээлтэй үйлчилгээ-Иргэн танд” арга хэмжээг нийт сум, суурин газруудад зохион байгуулахаар төлөвлөжээ.
Мөн “Орон нутгийн цогц хөгжил” төслийг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран зохион байгуулах, сум орон нутгийн онцлог ажил үйлчилгээ, урлаг, соёл, ёс заншил, сор бүтээгдэхүүнийг сурталчлах “Сумын соёл, эдийн засгийн өдөрлөг” арга хэмжээг үргэлжлүүлж, бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэн ажиллахаар төлөвлөжээ.
Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг