Бугын цус сэлбэх үйл ажиллагаанд банкны салбарынхан мөнгөн дэмжлэг үзүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Монголбанкны ерөнхийлөгчийн санаачлан зохион байгуулах болсон “Баруун бүсийн банкны салбарын удирдах ажилтнуудын зөвлөлгөөн” энэ өдрүүдэд Алтай хотод болж байгаа бөгөөд зөвлөлөгөөнд оролцогчид Говь-Алтай аймгийн “Хантайширын нуруу”-нд хоёрдахь жилдээ нутагшиж буй бугын цус сэлбэх үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж бугын илийнүүдийг угжих сүүнд нь дэмжлэг үзүүлэн 700, 000 төгрөг хандивлалаа.
Банкны ажилтнуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах, сайн туршлагаа солилцох, төрийн мөнгөний бодлогыг сурталчлах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хяналт шалгалт явуулах зорилготой “Баруун бүсийн банкны салбарын удирдах ажилтнуудын зөвлөлгөөн” Алтай хотноо өнөөдөр эхэлж, энэ сарын 25-ны өдөр хүртэл үргэлжлэх гэнэ.

Үг зөвлөлгөөн баруун бүсийн аймгуудад хоёрдахь жилдээ зохиогдож буй бөгөөд өнгөрсөн жил анх удаа Увс аймагт болсон юм. Энэ удаагийн зөвлөлгөөн наймдугаар сарын 23-25-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн төв Алтай хотод болж байна. Зөвлөлгөөнд Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг, Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын захирал Р.Саранцэцэг, Хууль эрх зүйн газрын ахлах мэргэжилтэн Т.Дэлгэрхүү, Монголбанкны хяналт шалгалтын газрын мэргэжилтэн А.Эрдэнэбилэг, Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат, Монголбанкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн мэргэжилтэн Д.Баттуул болон арилжааны банкуудын удирдлагууд, бүсийн удирдлагууд, ажилчид гээд нийт 50 шахам хүн оролцож байна.
Э.Нарангэрэл