УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 12 асуудал хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлт, Ард нийтийн санал асуулга явуулах тухай хууль зэрэг 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мөн өнөөдрийн хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төслүүд, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ.
Үүнээс гадна олны анхаарлын төвд байгаа “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өнөөдрийн хэлэлцэх асуудлын дараалалд оржээ.
Н.Туяа