УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Халиун сумын 11 өрхөд гэр олгохоо мэдэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-09-11 20:00:37
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд Говь-Алтай аймгийн Халиун сумд есдүгээр сарын 10-ны өдөр ажилласан бөгөөд мөн үеэр тус сумын удирдлагууд болон иргэдийн хүсэлтийн дагуу амьжиргааны баталгаажих түвшнөөс доогуур орлоготой, гэр оронгүй 11 өрхөд өргөө цагаан гэр олгохоо илэрхийллээ.


 
Тус аймгийн Халиун сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзсаныхаа дараа Бигэр, Чандмань сумд очин сумдын нийгэм, эдийн засаг хийгээд өвөлжөөлөлтийн нөхцөл байдал,  иргэдийн аж амьдралтай газар дээр нь танилцаж тэдний санал бодлыг сонссон юм. Тэрээр иргэд хөдөлмөрчидтэй уулзах үеэрээ УИХ-ын чуулганаас гарч буй хууль тогтоомж, Говь-Алтай аймагт хийж хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын талаар танилцуулсан юм.
Улсын Их Хурлын гишүүн, Хууль Зүйн Байнгын Хорооны дарга Ш.Раднаасэд Халиун сумын түүхт 60 жилийн ойн арга хэмжээг угтаж 11 өрхөд өргөө цагаан гэр олгохоо мэдэгдсэн бол Бигэр сумын иргэдийн хүсэлтийн дагуу тэдэнд тулгамдаж байгаа сумын төвөөсөө Өөш хүртэлх замыг засварлах зардлыг нь шийдвэрлэж өглөө. 
 
Э.Нарангэрэл
 
 
相关新闻