Ачаалж байна…
Ачаалж байна…
Буянаа Ламжав

ТОКИО, 2026 оны арваннэгдүгээр сарын 18 /Kazinform/. Японы алдарт улаан хулсны баавгай Футаг амьтны хүрээлэнд амьдарч буй дэлхийн хамгийн өндөр настай улаан хулсны баавгайгаар Гиннесийн дээд амжилтын номд бүртгэснийг мягмар гарагт зарлажээ.
Түүний нас мягмар гарагийн байдлаар 23 жил 135 хоног хүрсэн байна. Энэхүү амжилтыг тэмдэглэх ёслолыг Японы зүүн нутгийн Чиба хотын амьтны хүрээлэнд зохион байгуулжээ.
Фута 2003 оны долоодугаар сарын 5-нд Японы төв хэсгийн Шизүока мужийн Нихондайра амьтны хүрээлэнд төрж, 2004 онд Чиба хотын амьтны хүрээлэнд шилжин ирсэн байна.
Тэрбээр 2005 онд хойд хоёр хөл дээрээ босож зогсдог өвөрмөц хөдөлгөөнөөрөө Япон даяар алдаршиж, телевизийн сурталчилгаанд хүртэл тоглож байжээ.
Футагийн насыг хүний настай харьцуулбал 100 гаруй жилтэй дүйцэх аж. Хараа нь муудаж, хойд хоёр хөл дээрээ босохоо больсон ч хоолны дуршил нь хэвийн, биеийн байдал нь тогтвортой байгааг амьтны хүрээлэнгийн ажилтнууд мэдээлсэн байна.
Түүнчлэн Фута олон үр төлтэй бөгөөд тэдгээрийн дунд тав дахь үеийн таван төл бий ажээ.