Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Жаргалант, 2026 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ховд аймагт 42 төсөл, үйл ажиллагаа хэрэгжүүлнэ. Үүнээс 18 төсөл шинээр хэрэгжихээр болсныг албаныхан мэдээллээ.
Тодруулбал, баруун бүсийн спорт цогцолбор буюу Ховд арена байгуулах, “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн Арьс ширний үйлдвэр барих, гэр хорооллын өрхүүдийг цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбох зэрэг бүтээн байгуулалт хийнэ.
Мөн Ховд–Мянгад чиглэлийн 25 км авто замын их засвар, Булган, Мянгад, Жаргалант сумын сургууль, цэцэрлэгийн барилга, Буянт, Ховд, Дөргөн, Мянгад суманд спорт заал барих, Цэцэг, Зэрэг сумын цахилгаан хангамжийг шинэчлэх, өргөтгөх, Үенч, Дуут, Мөнххайрхан, Эрдэнэбүрэн сумын эрүүл мэндийн төвийн барилга барих зэрэг төсөл хэрэгжих ажээ.
Үүнээс гадна авто замын салбарт хэд хэдэн бүтээн байгуулалт хийх юм.
Улиастай–Ховд аймаг чиглэлийн хатуу хучилттай авто зам болон Ховд–Улаангом чиглэлийн авто замын бүтээн байгуулалт ирэх онд хэрэгжинэ.