Ачаалж байна…
Ачаалж байна…
Г.Буянжаргал Буяка

Зуунмод, 2026 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Фу то мужийн ардын зөвлөл хоорондын найрамдалт хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын “Санамж бичиг”-ийг шинэчлэн байгууллаа.
“Санамж бичиг”-ийг Монгол, Вьетнам улсын Иж бүрэн түншлэлийн харилцаанд тулгуурлан тал бүрийн чиг үүрэг, бүрэн эрх үүргийн хүрээнд тухайн улсын үндэсний хууль тогтоомж болон гишүүнчлэлтэй олон улсын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн хамтын ажиллагааг бэхжүүлэх хүсэл эрмэлзэлд үндэслэн 2 талын тэгш эрх, харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан хөгжүүлж, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах 5 зүйл заалттайгаар хамтын ажиллагааны зарчмаар шинэчлэн байгуулав.
Төв аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд, Фу То муж нь БНСВУ-ын Үндэсний Ассамблейн 2025 оны “Орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтын тухай” тогтоолын дагуу Вьетнамын хойд болон төв хэсгийн 3 мужийг нэгтгэснээр шинэ Фу То муж нь 9.361 км2 газар нутагтай, 4 сая гаруй хүн амтай болсон байна.
Засаг захиргааны энэхүү нэгтгэл нь Вьетнамын олон улсын интеграцид нэгдэх, нийгэм, эдийн засгийн стратегийн хөгжил дэх чухал хөгжлийн алхам болсон байна.
Хамтын ажиллагаагаар монголд үнэгүй хаягддаг адууны ясаар бэлдмэл хийх боломжтой, мөн оюутан сургах 100 хувийн тэтгэлэг олгох боломжтой талаар илэрхийлсэн гэв.
Хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа анх 2018 онд тавигдсанаас хойш Төв аймаг, мужийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа тогтмолжсон нь хоёр улсын орон нутаг хоорондын хамтын ажиллагаанд чухал голлох хүчин зүйл болж үргэлжилж байна.