Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башё ес дэх өдрөө үргэлжилж байна.
Найман өдрийн дараах байдлаар жюүрёод барууны 12-т эрэмбэтэй “Катаонами” дэвжээний бөх Тамашохо Э.Энхманлай найм дахь даваагаа авснаар уналгүй качигоши хийлээ. Түүний өрсөлдөгч нь макүүчид гурав түрүүлсэн экс озаки Митакэүми байсан юм. Ингэснээр манай бөх найман даваатай жюүрёо зиндааг ганцаараа тэргүүлж эхэллээ. Араас нь Асахифүжи Б.Очирсайхан долоон даваатай нэхэж байна.
Тэгвэл макүүчид 74 дэх аварга С.Хоошёорюү дөрвөн даваатай явна. Тэрбээр маэгашира цолтой дөрвөн бөхөд өвдөг шороодож, тэр хэрээр кинбоши алдсан ч башёг дундаас орхихгүй гэдгээ мэдэгдсэн байна. Харин озэки Киришима Б.Лхагвасүрэн долоон даваатай дөрвөн бөхийн хамт башёг тэргүүлсээр... Түүнчлэн макүүчи зиндаанд эргэн ирсэн 42 настай Тамаваши Б.Мөнх-Оргил замналынхаа 719 дэх даваагаа авлаа. Энэ амжилтаараа дөрвөн аварга, нэг озэкигийн ард зургаадугаарт жагсах болов. Түүний хувьд өнөөдөр 42 нас хүрч байгаа юм.
Үүнээс гадна санданмэд Ваканофүжи Т.Бөхчулуун, жониданд Жошоюү А.Сосорхүү нар нэг ч унаагүйгээр качигоши хийжээ. Кюүшюү башёд барилдаж буй монгол бөхчүүдийн барилдааны явцыг хүргэе.
Макүүчи зиндаа
Ёкозүна Хошёорюү С.Бямбасүрэн 4-4
Озэки Киришима Б.Лхагвасүрэн 7 -1
М-8 Роога А.Амарсанаа 5-3
М-9 Оошёома П.Дэлгэрбаяр 5-3
М-11 Асахакүрюү Р.Жамъянтогтох 6-2
М-13 Тошинофүжи Ө.Дэмиджамц 3-5
М-14 Дэванорюү Т.Тэмүүлэн 6-2
М-15 Тамаваши Б.Мөнх-Оргил 5-3
М-Б-16 Кёкүкайюү Ш.Далайбаатар 4-4
Жюүрёо зиндаа
З-1 Чиёошома Г.Мөнхсайхан 4-4
Б-1 Онокацү Б.Чойжилсүрэн 4-4
З-12 Асахифүжи Б.Очирсайхан 7-1
Б-12 Тамашохо Э.Энхманлай 8-0
Макүшита зиндаа
Б-1 Тэншёояма Г.Отгонбат 1-3
З-13 Хокүтэнкай Г.Сүхбат 2-2
З-25 Тацүбаяма М.Буянтогтох 3-1
З-39 Тэнросэй С.Лувсангомбо 2-2
З-44 Хакүгэцүро А.Сүхбат 2-2
З-58 Госэйзан Б.Мөнх-Од /өнжсөн/
Санданмэ зиндаа
Б-6 Казэноүми Ц.Билгүүн /өнжсөн/
З-25 Саданохикари Д.Наранцогт 3-1
Б-29 Ваканофүжи Т.Бөхчулуун 4-0
Жонидан зиндаа
З-7 Жошоюү А.Сосорхүү 4-0
З-35 Хокүто М.Хүсэлбаатар 3-1