Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол орны баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говийн аймгуудын ихэнх нутгаар өнөөдөр, нутгийн зүүн хагаст маргааш цас орж, цасан шуурга шуурна.
Ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг ЦУОШГ-аас анхаарууллаа.
Нутгийн баруун хагаст өнөөдөр үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Хөвсгөлийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн хойд, Дорноговийн өмнөд, Завхан, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дундговь, Төв аймгийн ихэнх сумын нутгаар цас орж шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор12-14 метр хүрч ширүүсэх юм.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -8-13, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-3, бусад нутгаар -3-8 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмоор үүлэрхэг, цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө -5-7 градус хүйтэн байна.