Ачаалж байна…
Ачаалж байна…
Narangerel GAA

Есөнбулаг, 2026 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол үндэсний хувцасны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, монгол дээлний үнэ цэнэ, утга бэлгэдлийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Монгол дээл”-ний өдөрлөг болно.
Өдөрлөгөөр аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй үндэсний дээл урлалын салон, урлаач, оёдолчдын бүтээл, загвар, хийц урлалыг олон нийтэд танилцуулж, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах юм.
Мөн монгол дээлний түүх, онцлог, утга бэлгэдлийн талаар мэдээлэл хүргэж, үндэсний хувцасны соёлыг сурталчлах загварын танилцуулга хийхээр төлөвлөжээ.
Өдөрлөг энэ сарын 28-нд аймгийн “Жангар” музейд болох бөгөөд Говь-Алтай аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар үндэсний дээл урлалын уран бүтээлчид, урлаач, оёдолчид, өвлөн уламжлагчидтай хамтран зохион байгуулахаараа онцлогтой юм.