Ачаалж байна…
Ачаалж байна…
Oyunaa B

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар өнөөдөр 0.5 мм хүртэл цас орж, нутгийн зүүн хэсгээр цасан шуурга шуурч, салхитай хүйтэн байна.
Бусад нутгаар цас орохгүй, нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9, говь, тал, хээрийн нутгаар зарим үед 15-17 метр хүрч ширүүсэхийг ЦУОШГ мэдээллээ.
Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Хэрлэн голын хөндийгөөр шөнө -25-30, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр -20-25, Увс нуурын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -8-13, бусад нутгаар -13-18, Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр өдөр -16-21, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар -10-15, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1-4, бусад нутгаар -4-9 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр, шөнөдөө Яармаг Сонгины орчмоор -25-27, бусад хэсгээр -18-20, өдөртөө -10-12 градус хүйтэн байна.