Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар Улаанбаатарын цагаар маргааш өглөө 09:00 цагт Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингэнд 16 дахь тулаанаа хийх гэж байна.
АНУ-ын Техас мужийн Эль Пасо хотын “County Coliseum” ордонд болох энэ тулаанд ялсан тамирчин “WBC USA” аваргын бүс гардах юм. Тэрбээр гурван сарын хугацаанд бэлтгэлээ хийж, 15 кг хасаж жиндээ орсноо цахим хуудастаа хуваалцсан байна. Манай тамирчны тухайд 15 тулаан хийхдээ нэг ч ялагдаагүй яваа бөгөөд зургаад нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан юм.
Харин Э.Цэндбаатарын өрсөлдөгч Тажикистаны тулаанч Мухаммадхужа Искандарович Якубов өдгөө 31 настай бөгөөд мэргэжлийн замналдаа 23 тулаан хийхдээ нэг л ялагдсан байна. Нийт ялалтынхаа 12-т нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан солгой өрөлттэй тамирчин аж. WBC-гийн чансааны долдугаарт жагсаж буй түүний хувьд 7-р ангийн сурагч байхдаа боксын спортод анх хөл тавьжээ.
Өдгөө Лос-Анжелес хотын Wild Card Boxing Club-д Фредди Роучийн удирдлагад бэлтгэлээ базаадаг аж. Тэрбээр WBC International, WBA Continental, WBO Youth зэргээс гадна залуучуудын аваргын бүс эзэмшиж байсан. Якубов мэргэжлийн боксын цорын ганц ялагдлаа 2022 онд амссан бөгөөд О’Шаки Фостерт 12 үеийн дараа оноогоор ялагдаж байжээ.