Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

СӨҮЛ, 2026 оны арваннэгдүгээр 13 /Yonhap/. Энэ онд БНСУ-д ирсэн гадаадын жуулчдын тоо анх удаа 20 саяыг давжээ. Пүрэв гарагт БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд Ким Дэ Хён Сөүлийн гол гарц болох Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн очиж, тус улсад ирсэн 20 сая дахь гадаадын жуулчныг угтан авсан байна.
2012 онд гадаадын жуулчдын тоо 10 саяд хүрснээс хойш энэ үзүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлэхэд БНСУ-д 14 жил шаардагджээ.
Жуулчдын тоо түүхэн дээд хэмжээнд хүрсэн нь Өмнөд Солонгосын поп соёл дэлхий дахинд түгэн дэлгэрсэн, мөн гадаадын жуулчдад найрсаг ханддаг зэрэг хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотой гэж үзэж байна.
БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Чэ Хви Ён энэхүү амжилт нь Өмнөд Солонгосыг “аялал жуулчлалын салбарт орлуулшгүй хүчирхэг гүрэн” болгох зорилгын эхлэл болж байгааг онцолжээ.
Өмнө нь “BTS” хамтлагийн нэр хүнд дэлхий дахинд өссөнтэй холбоотойгоор 2026 оны эхний улиралд БНСУ-д ирсэн жуулчдын тоо мөн түүхэн дээд хэмжээнд хүрсэн тухай мэдээлж байв.