Ачаалж байна…
Ачаалж байна…
Буянаа Ламжав

ИСТАНБУЛ, 2026 оны арваннэгдүгээр сарын 18 /Anadolu/. Алдарт “Харри Поттер” уран зөгнөлт цувралын дөрөв дэх бүтээл болох “Харри Поттер ба Галт цом” киног энэ оны сүүлчээр Туркийн Истанбул, Анкара хотуудад симфони найрал хөгжмийн амьд тоглолттой хослуулан үзүүлэхээр болжээ.
Олон улсын “Харри Поттер” кино-концертын цувралын хүрээнд зохион байгуулах уг үзвэр Истанбул хотын “Volkswagen Arena”-д арваннэгдүгээр сарын 28-нд, нийслэл Анкара хотын “ATO Congresium”-д арванхоёрдугаар сарын 13-нд тус тус болно. Арга хэмжээг “Piu Entertainment” компани зохион байгуулах ажээ.
Удирдаач Бенжамин Попын удирдлага дор Истанбулын кино найрал хөгжим хөгжмийн зохиолч Патрик Дойлын тус кинонд зориулан туурвисан хөгжмийг дэлгэцийн үйл явдалтай уялдуулан амьдаар тоглох юм. Харин киног өндөр нягтралтай том дэлгэцээр англи хэлээр, турк хадмал орчуулгатай үзүүлэхээр төлөвлөжээ.
2005 онд нээлтээ хийсэн “Харри Поттер ба Галт цом” кинонд залуу шидтэн Харри Поттер Хогвартсын шидтэний сургуулийн Гурван шидтэний тэмцээнд санаандгүй байдлаар оролцох болсон тухай өгүүлдэг. Тэрбээр аюултай сорилтуудыг даван туулахын зэрэгцээ шидтэний ертөнцөд заналхийлж буй хар хүч дахин сэргэж эхэлдэг.
Үзэгчид уг арга хэмжээнд Харри Поттерийн ертөнцөөс сэдэвлэсэн хувцас, гоёл чимэглэлтэй ирж болох ажээ.