Ачаалж байна…
Ачаалж байна…
Цогзолмаа Г

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал
09:00 цагт: Монгол Оросын хэвлэлийн мэдээлэл форум “Блью скай” зочид буудалд болно.
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
18:00 цагт: МУЭ-ийн гишүүн, Соёлын тэргүүний ажилтан Б.Будбаяр зураачийн “Хайрхан” бие даасан үзэсгэлэнгийн нээлт “HUE” арт галерейд болно.
-НЗДТГ-аас “Шар дарцаг” аяныг энэ сарын 13-наас 30 хоногийн хугацаанд зургаа дахь жилдээ зохион байгуулж байна.
Үзэсгэлэн:
-“Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 19-нийг хүртэл гарна.
-Уран бүтээлч, урлаг судлаач Ө.Ирмүүний “Босоо, хөндлөн” гурав дахь удаагийн бие даасан үзэсгэлэн “Бий контемпорари” арт галерейд энэ сарын 29-нийг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр энэ сарын 22-ныг хүртэл оролцоно.
-Берлин хотын “Жеймс Симон” галерейд “Чингис хаан ба монголчуудын ертөнц” олон улсын тусгай үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 21-нээс 2027 оны 4 дүгээр сарын 18-ныг хүртэл гарна.