Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Завхан, 2026 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улс орнуудад хийсэн айлчлал, олон улсын уулзалт, гадаадын төр, засгийн тэргүүн нарыг эх орондоо хүлээн авсан үеийн түүхэн агшнуудыг харуулсан “Дэлхийг Монголд-Монголыг дэлхийд” гэрэл зургийн үзэсгэлэнг Завхан аймагт дэлгэн үзүүлж байна.
Үзэсгэлэнд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Ерөнхийлөгчийн албан ёсны гэрэл зурагчин Г.Ган-Өлзийгийн 2021 оноос хойш авсан 40 гэрэл зургийг дэлгэжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оноос хойш 19 улсад төрийн айлчлал хийж, 30 гаруй улсын олон улсын уулзалтад оролцон, 22 орны хаан, төрийн тэргүүнийг Монгол Улсад хүлээн авчээ.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр “Эдгээр гэрэл зургаас Монгол Улс дэлхийд хэрхэн үнэлэгдэж, гадаад харилцаа ямар түвшинд хүрснийг харж болно” хэмээн онцлоод, түүхэн агшнуудыг ур чадвар, мэдрэмжтэй буулгасан гэрэл зурагчин Г.Ган-Өлзийд талархал илэрхийлэв.
“Дэлхийг Монголд-Монголыг дэлхийд” гэрэл зургийн үзэсгэлэн Улиастай хотын Нутгийн удирдлагын ордны нэгдүгээр болон хоёрдугаар давхарт энэ сарын 17-ны өдрийн 13:00 цаг хүртэл олон нийтэд нээлттэй байна.
Албан ёсны цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр өмнө нь нийтлэгдэж байгаагүй гэрэл зургуудаар дамжуулан Монгол Улсын гадаад харилцааны түүхэн мөчүүдийг өөр өнцгөөс харах боломжтой юм.