Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Чойбалсан, 2026 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Дорнод аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 762.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 40 ажил хийж хэрэгжүүлнэ.
Тодруулбал, 2027-2028 онд Чойбалсан хотод дөрвөн цэцэрлэг, Баян-Уул, Чулуунхороот суманд мөн хүүхдийн цэцэрлэг, 2027-2029 онд Буйр нуурын усан боомтыг хөгжүүлэх дэд бүтцийн ажил, Ялалт гүүрний засвар зэрэг томоохон ажлууд эхлэх юм. Мөн цагдаагийн барилгын өргөтгөл, хилийн цэргийн дугаар ангиудын шугам сүлжээ болон орон сууцны засварын ажлыг тусгасан байна.
Бүтцээр нь харвал дээрх хөрөнгө оруулалтын 46 хувь нь боловсролын салбарт, 31 хувь нь дэд бүтэц, 23 хувь нь бусад салбарт хэрэгжих юм.