Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран “Өвлийн идэш” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа талбайд энэ сарын 25-наас эхлэн зохион байгуулахаар болжээ.
Дөрөв хоног үргэлжлэх энэхүү худалдаанд малчид, хоршоологчид оролцон орон нутгийнхаа мах, сүү, цагаан идээг дундын зуучлалгүйгээр иргэдэд зах зээлийн дундаж ханшаас хямд үнээр худалдах боломжийг бүрдүүлж байгаа аж. Энэ нь нийслэлийн хүн амын өвлийн улирлын хүнсний хэрэгцээг хангах, гол нэрийн бүтээгдэхүүний үнийн огцом хэлбэлзлээс сэргийлэх, орон нутгийн үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжих зорилготой юм.
Худалдаанд нийлүүлэх бүх бүтээгдэхүүн гарал үүсэл, чанар, стандартын шаардлага хангасан байх бөгөөд холбогдох байгууллагууд мал эмнэлэг, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын хяналтыг газар дээр нь тавьж ажиллана.