Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Мандалговь, 2026 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Дундговь аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс төрийн жинхэнэ албаны хоёр сул орон тоог нөхөх тусгай шалгалт зохион байгуулж, гурван иргэн оролцсоноос хоёр нь тэнцжээ.
Тусгай шалгалтаар Сайхан-Овоо сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын малын үржил, бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний албан тушаалын сул орон тоог нөхөхөөр шалгаруулалт зарласан байна.
Эдгээр албан тушаалын нэг нь ахлах түшмэлийн ангиллын удирдах, нөгөө нь дэс түшмэлийн ангиллын гүйцэтгэх албан тушаал юм. Шалгалтад ИТХ-ын нарийн бичгийн даргын албан тушаалд хоёр, мэргэжилтний албан тушаалд нэг иргэн өрсөлджээ.
Шалгалтын дүнгээр нийт оролцогчийн 66.7 хувь буюу хоёр иргэн тэнцсэн байна.
Төрийн албаны тусгай шалгалт нь тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан мэдлэг, боловсрол, ур чадвар, туршлагатай иргэнийг мерит зарчмаар сонгон шалгаруулахад чиглэдэг.
Ингэснээр төрийн албаны сул орон тоог мэргэшсэн боловсон хүчнээр нөхөж, төрийн үйлчилгээний тогтвортой байдлыг хангах нөхцөл бүрдэх юм.