Ачаалж байна…
Ачаалж байна…
Б Батчимэг

Арвайхээр, 2026 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 255 дугаар захирамжаар Өвөрхангай аймгийн Засаг даргаар Төмөр-Уяагийн Жамбалцэрэнг томиллоо.
Тэрбээр долоо хоног бүр болдог хэлтэс, албадын дарга нарын шуурхай хуралд оролцож, үүрэг чиглэл өгсөн бөгөөд төрийн байгууллагуудын үйл ажиллагааг нээлттэй, ил тод, хүртээмжтэй байлгах, төрийн албан хаагчдын ёс зүй, харилцаа, хандлагыг дээшлүүлж, иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг шуурхай, бодитой шийдвэрлэдэг байх шаардлагыг тавилаа.
Төрийн албаны ажлын үр дүнг тоо, тайлан мэдээгээр бус, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, шүүмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн байдал, бодит үр дүнгээр үнэлж дүгнэх зарчмыг баримтлахаа илэрхийлсэн юм.
Хэлтэс, албадын дарга нарын шуурхай хурлаар Төрийн үйлчилгээ-мэдээллийн төвийн 7032-1111 утсанд иргэдээс ирүүлсэн гомдол санал, түүний шийдвэрлэлттэй танилцдаг уламжлалтай.
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 23 асуудлаар 28 иргэн хандаж, санал хүсэлт тавьсны 12 асуудлыг шийдвэрлэн, иргэнд хариу хүргүүлжээ. Санал хүсэлтийн дийлэнх нь Арвайхээр хотын гэрэлтүүлэг, хог тээвэрлэлт, цахилгаан эрчим хүч, нийтийн зогсоолтой холбоотой байсан байна.