Ачаалж байна…
Ачаалж байна…
Tuul Batsuuri

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр Гашуунсухайтын төмөр зам, оффтейк гэрээтэй холбоотой асуудлыг хөндлөнгийн аудитаар шалгуулна гээд, “МАН-ын даргын хувьд намын санхүүгийн үйл ажиллагаанд 2018 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд Үндэсний аудитын газар болон хараат бус аудит оруулахыг намын Ерөнхий нарийн бичгийн даргад үүрэг өгсөн.
Намайг намын дарга байх хугацаанд санхүү нь ил тод, нээлттэй байх ёстой. Хууль шүүхийн өмнө, хяналтын байгууллагын өмнө бүгд ижил тэгш байх болно. Мөн Улс төрийн намын тухай хуулиараа ч бусад улс төрийн нам дотооддоо аудит оруулах ёстой” хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.