Ачаалж байна…
Ачаалж байна…
Tuul Batsuuri

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Н.Учралд шаардлага хүргүүлэхээр тогтжээ.
Бүлгийн хуралдаанд Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Ардчилсан намын Хяналтын ерөнхий хорооны гишүүн Д.Цэндсүрэн, Булган аймгийн Ардчилсан намын дарга, ҮБХ-ны гишүүн Г.Ганбаатар нар Увс, Булган аймгийн Засаг даргыг огцуулахтай холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн байна.
Увс аймгийн Засаг дарга Э.Насанбат их сургууль төгссөн мэтээр хуурамч бичиг баримт үйлдсэн, төрийн худалдан авах ажиллагааг алдагдуулж, ашиг сонирхлын зөрчил гаргасан бол Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир Иргэний нисэхийн ерөнхий газарт Санхүүгийн албаны даргаар 3 жил ажилласан хэмээн, ажлын анкетаа хуурамчаар бөглөсөн болох нь тогтоогджээ. Үүнтэй холбогдуулж дээрх аймгуудын ИТХ хуралдаж, Засаг даргаа огцруулах шийдвэрт хүрсэн байна.
Иймд Ерөнхий сайд Н.Учрал Засаг дарга нарыг огцруулахтай холбоотой шийдвэрээ ажлын 7 хоногт багтаан албан бичгээр УИХ дахь АН-ын бүлэгт хариу ирүүлэх, уг шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Ерөнхий сайдыг Үндсэн хуулийн цэцэд, Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэнг АТГ-т өгч шалгуулна гэж тус бүлгийн дарга Б.Түвшин мэдэгдэв.