Ачаалж байна…
Ачаалж байна…
Лхагвасүрэн Отгонбаатар

Дархан, 2026 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Монголын драмын урлагийн сонгодог бүтээл “Гарын таван хуруу” жүжгийг Дархан-Уул аймгийн Залуучууд театрын тайзнаа 50 жилийн дараа дахин тоглох гэж байна. Жүжгийн нээлт энэ сарын 27-нд болох бөгөөд театрын өвөл цагийн үзвэрийн 50 дахь жилийн нээлтийг ийнхүү эхлүүлэх юм.
Залуучууд театр байгуулагдсаны 50 жилийн ой энэ онд тохиож, есдүгээр сард ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Ойн жилийн уран бүтээлийн нэг болох “Гарын таван хуруу” жүжгийг “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд үзэгчдэд хүргэхээр бэлтгэжээ.
Төрийн хошой шагналт, Ардын уран зохиолч Чадраабалын Лодойдамбын зохиолоос сэдэвлэсэн сэтгэхүйн драмын уг жүжгийг театрын ерөнхий найруулагч, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Б.Энхжаргал шинэчлэн найруулсан байна.
Гэр бүлийн үнэ цэн, хүмүүсийн хоорондын нандин харилцаа, амьдралын бэрхшээлийн өмнө хүний чанар хэрхэн илэрдэг тухай өгүүлэх энэ бүтээл нь жүжигчдийн ур чадвар, дүрийн сэтгэл зүйн илэрхийллийг сорьсон жүжиг болсныг уран бүтээлчид онцоллоо.
“Гарын таван хуруу” жүжгийг энэ сарын 27-30-ны өдрүүдэд 15:00, 19:00 цагт нийт зургаан удаа Залуучууд театрын тайзнаа тоглох юм.