Ачаалж байна…
Ачаалж байна…
Oyunaa B
oyundelger4578@gmail.com

Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, зорчигчдын автобус хүлээх хугацааг богиносгохоор ачаалал их 10 чиглэлд 20 автобус нэмлээ.
Ингэснээр зорчигчийн урсгал зургаан хувиар нэмэгдэж, хүлээх хугацаа таван минутаар, санал гомдол есөн хувиар багассаныг нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэдээлэв.
Өнгөрсөн 10 дугаар сард 105 чиглэлийн 189 автобусанд богино эргэлтийн зохицуулалт хийжээ.
Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэж байна. Энэ оны эхний гурван улиралд 134.3 сая зорчигч зорчжээ.