Ачаалж байна…
Ачаалж байна…
Oyundelger Baatarkhuu
oyundelger4578@gmail.com

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/ Монгол орны зүүн хагаст өнөөдөр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэн, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг ЦУОШГ-аас анхаарууллаа.
Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг байна. Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Төв, Сэлэнгэ, Дундговь, Дорнодын зарим, Хэнтийн өмнөд сумдын нутгаар 4 мм хүртэл цас орж, цасан шуурга шуурна.
Бусад нутгаар цас орохгүй, салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар 12-14 метр хүрч ширүүсэх юм. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -16-21, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр -11-16, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3-8, бусад нутгаар -7-12 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмоор үүлэрхэг, ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө -8-10 градус хүйтэн байна.