Ачаалж байна…
Ачаалж байна…
Narangerel GAA
nominnaran7@gmail.com

Есөнбулаг, 2026 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Чандмань сумын цэцэрлэг “Шим тэжээлийн боловсрол” нөлөөллийн аяны хүрээнд бэлтгэл болон ахлах бүлгийн хүүхдүүдэд хүнсний шим тэжээлийн боловсрол олгож байна.
Ингэхдээ бэлтгэл бүлгийн хүүхдүүд монголчуудын уламжлалт хүнсний нэг болох бөхтөр арвайн гурилыг шар тосоор зуурч, ахлах бүлгийн хүүхдүүд банш, луувангийн салат бэлтгэн оролцов.
Энэ үеэр хүүхдүүд хүнсний бүтээгдэхүүний онцлог, шим тэжээлийн ач холбогдолтой танилцаж, уламжлалт болон эрүүл хүнсийг өөрсдийн гараар бэлтгэн амталж үзлээ.
Үйл ажиллагааны явцад хүүхдүүдийн танин мэдэхүй, мэдрэхүй, гарын жижиг булчингийн хөгжил, бие даах болон багаар ажиллах чадварыг дэмжихийн зэрэгцээ эрүүл хооллолтын зөв дадал, үндэсний хүнсний өв соёлыг эрхэмлэх ойлголтыг төлөвшүүлэхийг зорьсон байна.