Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Эрдэнэбулган, 2026 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Архангай аймагт өнөөдрийн байдлаар үр тариа 10253 га талбайгаас 9442 тн, төмс 145,6 га-аас 1097 тн, хүнсний ногоо 62,1 га-аас 410 тн, тэжээлийн ургамал 3996 га-аас 8607 тн, тосны ургамал 810 га-аас 346 тн тус тус хураан авч, ургац хураалт 83 хувьтай байна.
2026 оны хавар аймгийн хэмжээнд үр тариа 11153 га-д, үүнээс улаан буудай 10760 га, хошуу будаа 308 га талбайд, тосны ургамал 810 га, ногоон тэжээл 3996 га, төмс 145,6 га-д, хүнсний ногоо 62,1 га-д, жимс, жимсгэнэ 96,6 га-д, нийт 16263 га талбайд тариалал хийсэн.
Аймгийн хэмжээнд 550 га талбайд улаанбуудайн сортын хянан баталгааг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас хийжээ. Үүнд “Бага хангай” ХХК “Дархан-172” сортын 220 га, “Алтайская-325” сортын 80 га, “Нутаг хүнс” ХХК “Дархан-172” сортын 200 га, иргэн Д.Гэрэлчимэгийн “Бурятская остистая” сортын 50 га талбайд сортын хянан баталгаа хийж, тэнцсэн байна.
"Бага хангай" болон “Нутаг хүнс” ХХК-иуд "Дархан-172" сортын улаан буудайн үрийг нутагшуулахаар супер элит үрийг Дарханы хүрээлэнгээс авч, гурав дахь жилдээ тариалалт хийж, ургацаа хураасан байна.
